Цаг үеийн мэдээ

Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын тэмдэглэлт өдрийн мэндийг дэвшүүлье

Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын тэмдэглэлт өдрийг дэлхий нийтээрээ 4 дүгээр сарын 18-нд тэмдэглэх шийдвэр 1983 онд гарсан байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг 2020 онд “Соёлоо хуваалцъя, Өвөө хуваалцъя, Хамтаараа хариуцъя” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци батлагдсан тэмдэглэлт өдөр-2019 он

Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци батлагдсан өдрийн хүрээнд 2019 оны 11 сарын 15-ны өдөр Хашаат суманд ДӨ-ОХСДГ-т холбогдох 5 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, газрын даамал, байгаль орчны байцаагч, ЕБС-ийн захирал, сургагч багш нар, Соёлын төв эрхлэгч, Орон нутаг судлах танхимын ажилтнууд, иргэд олон нийтийг оролцуулж дараахь арга хэмжээг зохион байгуулав.

“Хүн төрөлхтний соёлын өв дэлхийн өв-орхоны хөндийн соёлын дурсгалт газар” сэдэвт уулзалт-зөвлөгөөныг зохион байгуулав.

Хүн төрөлхтний хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнт Дэлхийн өвийн жагсаалтад Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг бүртгүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэсэн эрдэмтэн судлаачид болон өнөөг хүртэл тус газар дахь түүхэн үнэ цэнт дурсгалуудыг судалж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзалт-зөвлөгөөн хийж, дэлхийн өвийн хадгалалт

Орон нутгийн төр захиргаа, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа 2019

Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын хамгаалалтын захиргаанд холбогдох таван сумдын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран сумдын “түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд”-ын мониторинг тандан болон археологийн хайгуул судалгаа 2019 оны 05-10 дугаар сарын хооронд үе шаттай явуулж, Монгол улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн маягтын дагуу бүртгэн баримтжуулалтыг сайжруулахад арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа.

“Соёлын өвийг хамгаалахад бидний оролцоо” сэдэвт мэргэжил-арга зүйн сургалт зохион байгууллаа

Сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-ний хооронд Хархорин суманд зохион байгуулав. Сургалтанд Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын өв хариуцсан мэргэжилтэн, Хөшөө цайдам, Хархорум ...

Өдөрлөг зохион байгууллаа

“Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци” батлагдсан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүний үнэ цэн, ач холбогдол болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг ДӨ-ОХСДГ-т холбогдох сумдын албан хаагчид, иргэд олон нийтэд таниулах зорилгоор өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт суманд зохион байгуулав.