Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдрийн арга хэмжээ.
Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдрийн хүрээнд Хархорин сум ерөнхий боловсролын "Номын хүрдэн" сургуулийн багш, сурагчдад зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:
- Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах тэмдэглэлт өдрийн тухай танилцуулга мэдээлэл
- Дурсгалт газар дахь түүх, соёлын дурсгалуудын гэрэл зураг, зарим хөшөө дурсгалын хуулбарын үзэсгэлэн
- “Миний мэдэх хөшөө дурсгал” сэдвийн хүрээнд ярилцлага
- “Чулуун дурсгалын хуулбар авах” боловсрол танин мэдэхүйн дадлага хичээл
- Номын хүрдэн сургуулийн “Бяцхан өв хамгаалагч клуб”-ийг үүсгэн байгуулж гишүүн сурагчдад энгэрийн тэмдэг, сургалтын материал, мэдээллийн самбар гардуулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.