Хувь хүний бүтээл ч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрийн салбарыг хэлнэ.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ багтана. Жишээ нь: археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, дуурь, дуу бүжиг, хөгжим, театр, цирк, ардын урлаг, баримал, уран зохиол, номын сан, хэвлэл, телевиз радио, кино, видео, гэрэл зураг, дүрслэх урлаг, цахим хэвлэл, зар сурталчилгаа зэргийг нэрлэж болно.

 Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдол

    • Ажлын байр нэмэгдүүлэх
    • Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгоно
    • Уралдаан тэмцээн, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр соёлын ажилтнууд, уран бүтээлчдийн бүтээн туурвих, мэргэших, соёлын солилцооны шилжилт хөдөлгөөнд орох, тогтмол орлоготой байх, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
    • Эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдал, нийгмийн шударга ёс болон харилцан хүндлэл зэрэг зарчим, үнэ цэнийг дэлгэрүүлж боломжийг нэмэгдүүлнэ.
    • Соёлын үйлдвэрлэл дэх иргэдийн оролцоо нь нийгмийг нягтруулж, нийгмийн бүлгийг хүчирхэг болгодог.
    •  Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах гол арга зам болдог
    • Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг нээн илрүүлдэг
    • Дэлхий нийтэд өөрсдийн брендийг бий болгож, соёлын салбарын шударга өрсөлдөөнийг дэмжих, соёлын өвөө эргэлтэд оруулах замаар эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг.
    • ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны төвшинг дээшлүүлнэ.

    Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс, үндэстнийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулах, сурталчлах арга хэмжээ авч, өөрийн орны нөөц, бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд оршино хэмээн тодорхойлсон байна.

     Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь байгаль, түүх, соёлын арвин дурсгал, нүүдлийн амьдрах ёс, ардын урлаг, мэдлэг, технологитойгоос гадна уламжлалт мэдлэг, арга ухааныг хөгжүүлж олон талт баялаг бүтээн буй болгох боломж байна.                                                                                                                                       charts-sbv.jpg

 Соёлын үйлдвэрлэл эрхэлдэг 80 гаруй иргэний голлох бүтээдэг 19 төрөл зүйл байна. 

SBV-1.jpg