АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

      Олон зууны турш Орхон голын хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор ирсэн. Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалууд энэ бүс нутагт оршдог. Үүнд эртний Уйгар улсын нийслэл Харбалгас, Их монгол улсын нийслэл Хархорум хотын тууриуд, Эрдэнэ Зуу, Төвхөн, Шанхын хийдүүд, булш хиргисүүрийн цогцолбор, эртний хотын тууриуд, буган чулуун хөшөө зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байдаг. Энэ нутагт төв халхчуудын өөрийн өвөрмөц онцлог бүхий олон мянган жилийн уламжлалтай мал аж ахуй, эдийн болон оюуны соёлын арвин их өв эх төрхөөрөө хадгалагдсаар байна. ДӨ-ОХСДГ дахь түүх археологийн малтлагаар илэрсэн ховор нандин олдворууд, үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн Хархорум, Хөшөө цайдам музейнүүдэд дэлгэн үзүүлж олон нийтэд сурталчилдаг.

      ДӨ-ОХСДГ нь монгол орны аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг юм. ДӨ-ОХСДГ-т зорин ирсэн жуулчдын тоог Эрдэнэ Зуу музейн тасалбар дээр тулгуурлан гаргасан. 

ДӨ-ОХСДГ-ыг зорин _ирсэн дотоодын жуулчдын тоо.png

      ОХСДГ-аар жилдээ гадаадын 30 мянга, дотоодын 40 мянга орчим аялагч жуулчид зочилж байна.  Сүүлийн таван жилд дунджаар 22,1 хувиар дотоодын аялагчид өссөн бол, харин 78 хувиар гадаадын аялагчид буурсан байна. . 2020-2021 онуудад дэлхийн хэмжээнд цар тахал дэгдсэн тул гадаадын жуулчид ирээгүй. 

ДӨ-ОХСДГ-ыг зорин _ирсэн гадаадын жуулчдын тоо.png