Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ойн хүрээнд номын нээлт, гэрэл зургын үзэсгэлэн

     БНХАУ-ын СУЖУО хотноо болсон 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болсон дэлхийн өвийн 28 дугаар хурлаар Монгол улсаас анх нэр дэвшүүлсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд “Хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалж, өвлөн уламжлах учиртай дэлхий дахины үнэ цэн бүхий хосгүй гайхамшигт соёлын өв мөн” хэмээн зарлаж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн билээ.

   Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ойн хүрээнд “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”, “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд” номуудыг бэлтгэн гаргаж нээлтийг 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь түүх, соёлын үл хөдлөх хосгүй гайхамшигт үнэ цэнт дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг Хархорум музейн хурлын танхимд 2024 оны 7 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд нээлтэй олон нийтэд сурталчлан танилцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархал илэрхийлье.

IMG_6028.JPG

IMG_6056.JPG

IMG_6076.JPG