Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт” монгол-японы соёлын өвийн симпозиум

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэний 20 жилийн ойн хүрээнд “ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ  соёлын өвийн симпозиум амжиллтай зохион байгуулагдлаа.

hh.png

СИМПОЗИУМ-ийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Архангай, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей, Эрдэнэ Зуу музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо хамтран 2024.07.29-30-ны хооронд Чингис хаан үндэсний музейд зохион байгууллаа.

Artboard 1.png

СИМПОЗИУМД нийт 70 орчим байгууллагын 120 гаруй оролцогчид хамрагдсан байна.

Энэхүү симпозиумыг нээж

- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн

- Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү

- ЮНЕСКО-ийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан

- Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн

- Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Сумьяасүрэн

- Архангай аймгийн ИТХ-ын дарга Батжаргал

- Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Отгонбаяр нар үг хэллээ.

Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрын дэргэдэх Өсвөрийн Морин хуурын чуулга Япон ардын урлагийн бүтээл болох XVIIII зуунд зохиогдсон Ко Жо Но Цуки дуу, Хөдөлмөрийн баатар. Ардын жүжигчин Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Монгол аялгуу бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ.

Artboard 2.png

Симпозиумд Япон улсаас

ilgegchidJapan.pngнар Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол, Япон Улсын соёлын өвийн хамтын ажиллагаа, археологийн дурсгалт газрын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт, ашиглалт, Япон улсын соёлын өвийн хууль тогтоомж, бодлогын тухай болон түүх соёлын дурсгалт газрын хамгаалах менежментийн тухай сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Симпозиумд Монгол улсаас

iltgegchid.png

Нар 1. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хамгаалах асуудал 2. Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлогын зорилт 3. Орон нутагт Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийг хамгаалах бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандалга 4. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь хөдлөх дурсгалт зүйлийн дэлхийн соёлын өвийн үнэ цэн, ач холбогдол 5. Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын археологийн судалгаа, хэтийн төлөв 6. Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын менежмент, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв 7. Эрдэнэ Зуу, Шанхын баруун хүрээ, Төвхөн хийдийн өнөөгийн байдал, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг дахин авч үзэх нь сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр

1) Соёлын өвийн салбарт 30 жилийн хугацаатай хамтын ажиллагааг эхлүүлэх, 2) Эрдэнэ зуу, Шанхын Баруун хүрээ, Төвхөн хийдийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын ажилд Япон улсын дэмжлэг, тусалцаа авах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах 3) Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өвүүдийг ил музей болгох тал дээр хамтарч ажиллах, 4) Монгол-Японы соёлын өвийн симпозиумыг 3 жил тутамд хоёр улс ээлжлэн зохион байгуулах гэсэн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Симпозиумд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдийг Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочлон түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдалтай танилцах аяллыг 2024 оны 7-р сарын 31-нээс 8 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү аяллаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших харах цэг Мэлхийт толгойн ордны туурь, Монголын Эзэнт гүрний үеийн Цогт Их Асар сүмийн туурь, Эрдэнэ Зуу музей, хийд, Шанхын Баруун хүрээ хийдийн дуганы хадгалалт хамгаалалтын байдалтай танилцаж, Хархорум музейг үзэж сонирхлоо. Дурсгалт газрууд дээр хэлэлцүүлэг өрнөж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй соёлын аялал болов.

 

“ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.