Соёлын өвийг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин сумын ЗДТГ-тай хамтран “Эртний нутгийн суварга” хоршооны 20 гишүүнд “Соёлын өвийг түшиглэсэн худалдаа үйлчилгээ” сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр:

  • Соёлын өвийн үнэ цэн бидний үүрэг
  • Соёлын дурсгалт газрын аялал жуулчлал
  • Соёлын өвийг ашиглах, хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоо
  • Үйлчилгээний соёл
  • Галын аюулгүй байдал
  • Хүнсний эрүүл ахуй ба ариун цэвэр
  • Худалдаа үйлчилгээний талбайн хог хаягдал бохирдлын асуудал
  • Эрдэнэ Зуугийн түүх
  • Эргэл, мөргөл хийх ёс сэдвүүдээр холбогдох байгууллагын албан хаагчид сургалт хийж, зөвлөмж гарган хамтран ажиллаа.