ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР дахь ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХОСГҮЙ ГАЙХАМШИГТ, ҮНЭ ЦЭНТ ДУРСГАЛУУД” гэрэл зургийн үзэсгэлэн
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний 20 жилийн ойн хүрээнд “ДЭЛХИЙН ӨВ-ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР дахь ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХОСГҮЙ ГАЙХАМШИГТ, ҮНЭ ЦЭНТ ДУРСГАЛУУД” гэрэл зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнг 2024 оны 07 – р сарын 29, 30 – ний өдөр Чингис хаан музейн 9 давхарт зохион байгуулсан.
Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт хуучин чулуун зэвсгийн үеийн дунд шат(мезолит) буюу 62.000-58.000 жилээс эхлэлтэй түүх, археологийн бүхий л үеийн дурсгалууд хадгалагдан үлдсэн байдаг. Энэхүү үзэсгэлэнд эдгээр дурсгалуудаас дэлхийн өвийн жагсаалтад төлөөлөл болон бүртгэн авсан түүх, соёлын үл хөдлөх 29 дурсгалын гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн. Тус үзэсгэлэнг нийт 120 гаруй хүн үзэж сонирхлоо.