Үндэсний бичиг үсгийн баяр-2024 он
2024 оныг Монгол улсын Засгийн газраас “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласан билээ.
Хамгаалалтын захиргаанаас ДӨ-ОХСДГ-т орших Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүх, үндэсний бичгээр уламжлагдаж ирсэн түүх соёлын дурсгалууд болох “Чингисийн чулууны бичиг”, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ийг үнэ цэн ач холбогдолыг тайлбарлан таниулан сурталчиллаа.
Мөн "Сайхан бичигтэн" арга хэмжээг Хужирт сумын ЕБ-ын I,II сургуулийн сурагчдын дунд зарлаж шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.
Сайхан бичигтэн уралдааны ахлах ангийн төрөлд:
Тэргүүн байр: II сургуулийн 12а ангийн сурагч С.Ариунжаргал
Дэд байр: I сургуулийн 10а ангийн сурагч М.Цэгц
Гуравдугаар байр: I сургуулийн 10а ангийн сурагч Б.Дэлгэрмаа
Тусгай байранд: II сургуулийн 10б ангийн сурагч Л.Номин
Сайхан бичигтэн уралдааны дунд ангийн төрөлд:
Тэргүүн байр: I сургуулийн 7а ангийн сурагч Б.Мөнгөншагай
Дэд байр: II сургуулийн 6в ангийн сурагч Г.Аззаяа
Гуравдугаар байр: II сургуулийн 8б ангийн сурагч Б.Эрдэнэтунгалаг
Тусгай байранд: II сургуулийн 8в ангийн сурагч Цэрэн-Очир
нар тус тус шалгарлаа. Идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа.