Хархорум музей

Хархорум музей нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 271-р тогтоолоор Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилготой байгуулагдсан бөгөөд 2011 оны 6-р сарын 04-нд албан ёсны нээлтээ хийсэн.

Музей нь байнгын ба түр үзэсгэлэнгийн танхимтай, мөн гадна үзэсэгэлнгийн талбайд  "Монголын уламжлалт тоглоом наадгайн төв" байгуулан, хүүхэд залуучуудад боловсрол олгох үйл ажиллагаа явуулдаг.

 

Цагийн хуваарь:
Зун (IV/1-IX/30) Өдөр бүр 09:00 - 18:00
Өвөл  (X/1-III/31) Ажлын өдрүүдэд 10:00 - 17:00

Хаяг:
Монгол улс, Өвөрхангай аймаг,
Хархорин сум, Ганган Орхон баг,
Утас: (976)-70327808, 70327811,
Факс: (976)-70327810
Веб: http://kharakhorummuseum.mn/
И-мэйл: info@kharakhorummuseum.mn