Эрдэнэ Зуу музей

Эрдэнэ Зуу хийдийг 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Түүхийн Музей болгосон юм.

Тус музей нь Монголын уламжлалт бурхан шашин, соёлын түүхэн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах, сэргээн хөгжүүлэх зорилготойгоор 8 сүм болон  үзэсгэлэнгийн танхимд тус тус үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтийн хүртээл болгодог.

Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нь нотолж 2004 онд Дэлхийн Өвд бүртгэсэн. Дэлхийн Өв-Орхоны хөндийн түүх, соёлын газрын томоохон, үнэ цэнэт дурсгалын нэг нь Эрдэнэ Зуу хийд-музей билээ.

Цагийн хуваарь:  
Зун (V/1-IX/30) Өдөр бүр 09:00 - 18:00
Өвөл  (X/1-IV/31) Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00

Хаяг:
Монгол улс, Өвөрхангай аймаг,
Утас: 7032-7285,7032-7940
И-мэйл: erdenezuu_mus@monheritage.mn