АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

      Олон зууны турш Орхон голын хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор ирсэн. Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалууд энэ бүс нутагт оршдог. Үүнд эртний Уйгар улсын нийслэл Харбалгас, Их монгол улсын нийслэл Хархорум хотын тууриуд, Эрдэнэ Зуу, Төвхөн, Шанхын хийдүүд, булш хиргисүүрийн цогцолбор, эртний хотын тууриуд, буган чулуун хөшөө зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байдаг. Энэ нутагт төв халхчуудын өөрийн өвөрмөц онцлог бүхий олон мянган жилийн уламжлалтай мал аж ахуй, эдийн болон оюуны соёлын арвин их өв эх төрхөөрөө хадгалагдсаар байна. ДӨ-ОХСДГ дахь түүх археологийн малтлагаар илэрсэн ховор нандин олдворууд, үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн Хархорум, Хөшөө цайдам музейнүүдэд дэлгэн үзүүлж олон нийтэд сурталчилдаг.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАТИСТИК

 

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч, жуулчдын 2021–2025 оны тоон үзүүлэлт

2025 ОНЫ НИЙТ
95,027
2024 оноос +37.1%
2025 ОНЫ ДОТООДЫН
64,232
АЯЛАГЧ, ЖУУЛЧИН
2025 ОНЫ ГАДААДЫН
30,795
АЯЛАГЧ, ЖУУЛЧИН

Жуулчдын тооны өөрчлөлт, 2021–2025 он

Гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоон үзүүлэлт

ДотоодынГадаадын
 
 
44,730
2021
 
 
28,250
805
2022
 
 
35,271
20,921
2023
 
 
43,949
25,383
2024
 
 
64,232
30,795
2025
НИЙТ АЯЛАГЧ, ЖУУЛЧИН
2021 — 44,730
2022 — 29,055
2023 — 56,192
2024 — 69,332
2025 — 95,027

Статистикийн товч мэдээлэл

2021 онд дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын улмаас гадаадын жуулчдын урсгал эрс буурсан байна. Харин 2022 оноос аялал жуулчлалын урсгал сэргэж, 2023 онд нийт 56,192, 2024 онд 69,332, 2025 онд 95,027 аялагч, жуулчин бүртгэгдсэн байна. 2025 оны нийт үзүүлэлт нь 2024 онтой харьцуулахад 37.1 хувиар өссөн байна.

СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГАА, СУРГАЛТ
“Дэлхийн өв–Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-т “Монгол өв” хөтөлбөрийн хүрээнд хээрийн сургалт, судалгааны ажил зохион байгуулагдаж, түүх, археологи, соёлын өвийн талаарх судалгаа, бүртгэл, хамгаалалтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ОХСГ-ын бүртгэлд үндэслэсэн мэдээлэл