ДӨ-ОХСДГ ба Аялал жуулчлал
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Олон зууны турш Орхон голын хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор ирсэн. Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалууд энэ бүс нутагт оршдог. Үүнд эртний Уйгар улсын нийслэл Харбалгас, Их монгол улсын нийслэл Хархорум хотын тууриуд, Эрдэнэ Зуу, Төвхөн, Шанхын хийдүүд, булш хиргисүүрийн цогцолбор, эртний хотын тууриуд, буган чулуун хөшөө зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байдаг. Энэ нутагт төв халхчуудын өөрийн өвөрмөц онцлог бүхий олон мянган жилийн уламжлалтай мал аж ахуй, эдийн болон оюуны соёлын арвин их өв эх төрхөөрөө хадгалагдсаар байна. ДӨ-ОХСДГ дахь түүх археологийн малтлагаар илэрсэн ховор нандин олдворууд, үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн Хархорум, Хөшөө цайдам музейнүүдэд дэлгэн үзүүлж олон нийтэд сурталчилдаг.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАТИСТИК
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч, жуулчдын 2021–2025 оны тоон үзүүлэлт
Жуулчдын тооны өөрчлөлт, 2021–2025 он
Гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоон үзүүлэлт
|
44,730
2021
|
28,250
805
2022
|
35,271
20,921
2023
|
43,949
25,383
2024
|
64,232
30,795
2025
|
Статистикийн товч мэдээлэл
2021 онд дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын улмаас гадаадын жуулчдын урсгал эрс буурсан байна. Харин 2022 оноос аялал жуулчлалын урсгал сэргэж, 2023 онд нийт 56,192, 2024 онд 69,332, 2025 онд 95,027 аялагч, жуулчин бүртгэгдсэн байна. 2025 оны нийт үзүүлэлт нь 2024 онтой харьцуулахад 37.1 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ОХСГ-ын бүртгэлд үндэслэсэн мэдээлэл