Эрхэм зорилго

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг сурталчлан алдаршуулах, хадгалан хамгаалах, шинжлэн судлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн орчин бий болгож хойч үедээ өвлүүлэх үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх. 


Алсын хараа

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (ДӨ-ОХСДГ)-т ЮНЕСКО-гийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын шаардлагад нийцсэн хадгалалт, хамгаалалтын дэлхийн жишиг менежментийн тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.


Товч танилцуулга

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллага (ЮНЕСКО) ийн «Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай» конвенцын 5.б. дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 сарын 9-ны өдрийн 147-р тогтоолоор Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын (ДӨ-ОХСДГ)-ын хамгаалалтын захиргааг байгуулав.

Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны дүрэм, бүтэц, орон тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2010 оны 341-р тушаалаар баталсан бөгөөд тус байгууллагад шинжлэх ухааны доктор, соёл судлалын ухааны доктор, магистр, бакалавр зэрэгтэй мэргэжилтнүүд ажиллаж байна.


Үйл ажиллагааны чиглэл

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа нь уг дурсгалт газрын хилийн зааг дотор оршиж буй соёлын биет, биет бус өвийг ЮНЕСКО-ийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжид зааснаар хадгалж хамгаалан, хойч үедээ өвлөн уламжлуулах, шинжлэн судлах, сэргээх, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, зүй зохистой ашиглан орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн соёлын үйлчилгээний мэргэжлийн байгууллага юм.2213.png


Хамтын ажиллагаа

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа нь дэлхийн өвийн  “Эрдэнэ зуу ”, “Хархорум ”, Хөшөө Цайдам” музейнүүд, “Шанхын Баруун хүрээ”, “Төвхөн” хийдүүдтэй нягт харилцан хамтран ажилладаг. Тус байгууллага нь ДӨ-ОХСДГ-ын хамгаалалт, ашиглалтын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд буюу төв орон нутгийн төр захиргаа шинжлэх ухаан, соёл боловсрол, сүм хийд, аялал жуулчлал, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдгээрийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлага, зөвлөгөөгөөр ханган үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна.

                                                                                                                                             (Доорх бүдүүвчийг үзнэ үү.)

хамтын ажиллагаа.jpg


Бүтэц, орон тоо

butets, oron too.jpg


Тэргүүлэх чиглэл

   Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнийг эрдэм шинжилгээ, судалгаанд суурилан оновчтой тодорхойлох, тухайн өвийн анхны эх төрх, бүрэн бүтэн цогц хадгалан хамгаалах,  нүүдлийн соёл иргэншлийн онцлогтой соёлын биет бус өвийн төрлийг судлах, орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн тогтвортой амжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах.

  • Соёлын өвийн бүртгэл, баримтжуулалтыг сайжруулах, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх тогтолцоог бэхжүүлэх,

  • Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах

  • Төрөөс соёлын салбарт баримталж буй бодлого, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

  • Орон нутгийн соёлын онцлог,  соёлын өвд түшиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, худалдаа үйлчилгээ эрхлэхэд нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх

  • Иргэд, олон нийтэд  нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил соёлын үйлчилгээ үзүүлэх