ДЭЛХИЙН ӨВ-ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН БАЙГАЛЬ, СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ЦОГЦ СУУРЬ СУДАЛГАА
ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран “ДӨ-ОХСДГ-ын байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын цогц суурь судалгаа төслийг 2024-2026 онуудад хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн зорилго
ДӨОХСДГ-ын байгаль, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн холбоо хамаарлыг тогтоох, үнэлэх, бүс нутгийн онцлогийг тодорхойлж, цаашдын хадгалалт, хамгаалалт, менежментийг сайжруулна.
Монголын түүх, соёлын үнэ цэнтэй дахин давтагдашгүй бүс нутаг болох Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдлын суурь судалгаа хийх нь дараах ач холбогдолтой.
Эдийн засгийн ач холбогдол:
- Гадаад дотоодын жуулчдад аялал зохион байгуулж, соёлын өвийг сурталчилж, сургалт явуулснаар бодит хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- Зохион байгуулах үйл ажиллагаандаа нутгийн иргэдийг хамруулснаар аялал жуулчлалын хөгжлөөс нутгийн иргэд хувь хүртдэг байх тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн зарчмыг хангана.
- Соёлын өвийн үнэ цэнийг нэмэгдүүлэн бүс нутгийн онцлогт тохирсон соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалын загвар бүс болох боломж бүрдэх
Нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол:
- Багш, оюутнууд, судлаачид судалгаа, дадлага хийх, өөрсдийн бүтээлийг нийтийн хүртээл болгох
- Бүс нутгийн онцлогтой соёлын өвийн үнэ цэн нэмэгдэх
- СББӨ-ийн ай савууд дахь өвүүдийг газар дээр нь судлах
- Соёлын биет өв, үл хөдлөх өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн сан, хадгалалт хамгаалалтад хувь нэмэр оруулах
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сурталчилгааны арга зам сайжрах
- Байгалийн өвүүд, тахилгат газар нутаг, гол мөрөн, уул ус, ан амьтныг хамгаалах арга замыг сайжруулах
- Эх орноо судлах, хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд иргэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх
- Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх
Хээрийн судалгааны ажлын хүрээнд:
- ДӨ-ОХСДГ-ын ХЗ, СУИС-ийн Соёлын сургуулийн хамтран ажиллах санамж бичгийг байгуулах
- ДӨ-ОХСДГ-т холбогдох сумдын ЗДТГ, Соёлын төв болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзах
- Судалгааны зарим чиглэлүүдээр хээрийн судалгаа хийж мэдээ, мэдээлэл цуглуулах
- Тухайн өвийг дүрс бичлэг, гэрэл зургаар баримтжуулах
Нүүдлийн соёлын ахуйг хадгалсан иргэд, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч иргэдийн мэдээлэлтэй танилцаж, зарим иргэдтэй уулзаж ярилцлага болон асуулгын аргаар судалгааг авлаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.png)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)