Мониторинг тандан судалгааны ажлын товч танилцуулга

        ДӨ-ОХСДГ-ын хамгаалатын захиргааны 2020 оны мониторинг тандан судалгааны зорилго нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдалд хяналт, шалгалт үнэлгээ хийх, гэрэл зургийн мэдээллийн санг сайжруулах, зарим хөшөө дурсгал, хаднаах зургийн хэв хуулбар, дардас авахад оршино.

       Тус судалгааны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны менежер Ч.Догсом, албаны дарга З.Чаминцэцэг, судалгаа шинжилгээ (археологи) хариуцсан ажилтан Н.Гомбожав, бүртгэл мэдээллийн санч Д.Ганчимэг, сансрын зурагжуулалтын ажилтан Ч.Баттулга, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Р.Жамбалсанжид, Дурсгал хамгаалагч Л.Сундуйдэмчиг, жолооч О.Цэрэндорж нар ажиллав.

       Судалгааны ажлын хүрээнд ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын хилийн бүсэд орших 29 дурсгалт газрын өнөөгийн байдалд мониторинг хийж, бүртгэл баримтжуулалтыг гэрэл зураг, дүрс бичлэгээр сайжруулах, зарим чулуун дурсгалаас хэв хуулбар, дардас авах, хагны дээж авах, сүм хийдийн өнгөний гандалтыг тодорхойлох болон орчны хүчин зүйлс(агаарын температур, хөрсний температур, чийг, салхины хурд, ургамалжилт)-ийг нарийвчлан зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.

heeriin sudalgaa 2020-1.png

       Мөн аялал жуулчлалын маршрутад байдаг томоохон дурсгалуудад танилцуулга самбар байрлуулав.

heeriin sudlgaa 2020-2.png