Шиpээт уулын буган чулуун хөшөө, булш, Хиргисүүрийн цогцолбор дурсгал

          Өвөрхангай аймгийн Бат Өлзий сумын нутаг Ар агуйтын амны Зуухт хэмээх газарт хүрэл зэвсгийн (НТӨ 3000 жил) үед холбогдох буган чулуун хөшөө, булш, хиргисүүр нэг дор зэрэгцэн байрлана. Дөрвөлжин булшны дундаж хэмжээ 5х3 метр хэмжээтэй. Дурсгалт газарт нэгэн дөрвөлжин булшны гурван буланд буган чулуун хөшөө байрлуулсан байна.

- 1-р буган чулуун хөшөө нь бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн дүрслэл нь тодорхой ялгарч харагдахгүй.

- 2-р буган чулуун хөшөө нь бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний нүүрэн талд бугыг дүрсэлсэн              бөгөөд  бүс нь тод харагдана.

- 3-р буган чулуун хөшөө нь цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийсэн баруун талруугаа хазайсан бөгөөд дүрслэл нь          дээш цойлж буй 4 буга, доогуураа давхар голдоо хэрээсэн хээтэй бүс дүрсэлсэн.

- 4-р буган чулуун хөшөөг дөрвөлжин булшны хашлага чулуу байдлаар ашигласан. Уг хөшөөг бор саарал өнгийн боржин             чулуугаар хийсэн бөгөөд буган чулуун хөшөөнд 4 бугыг тод дүрсэлсэн.

Дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

shireet.png