Тэмээн чулууны амны дөрвөлжин булш, буган хөшөө

        Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны ам хэмээх газарт хүрэл зэвсгийн(НТӨ 3000 жил) үед холбогдох дөрвөлжин булш бий. Эдгээр дөрвөлжин булш нь 40 гаруй байх бөгөөд тэдгээрийн хашлага чулууг ойролцоох уулнаас авсан саарал өнгийн боржин чулуун хавтангуудаар хийжээ. Хашлага чулууны дундаж өндөр нь 80х100 метр орчим хэмжээтэй байна. 11-р булшны хашлага чулуунд 5 ширхэг буган чулуун хөшөөг ашигласан байна. 

       Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүрэл ба төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1971 онд дурсгалт газрын хэд хэдэн дөрвөлжин булшинд малтлага судалгаа хийжээ(Цэвээндорж, Эрдэнэбат.У.2007., т.17).

Энэхүү дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

temeen chuluu.png