Бэрхийн булангийн булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Бэрхийн булан хэмээх газарт хүрэл зэвсгийн үед холбогдох 10 орчим булш, хиргисүүр бий. Хамгийн том дөрвөлжин хүрээтэй хиргисүүрийн хэмжээ нь 37х37 метр бөгөөд хүрээний гадна талаар дөрвөлжин хэлбэрийн жижиг дагуул булшнуудтай.