Шунхлай уулын булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

        Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Шунхлай уулын бэлээр үргэлжилсэн дөрвөлжин булш, хиргисүүр 150 гаруй бий. Дурсгалт газрыг анх С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан Оросын шинжлэх ухааны Академи, Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Монголын түүх, угсаатны зүй” экспедицийнхэн 1949 онд цөөн хэдэн булшийг малтаж сумны ясан зэв, шавар ваар, хүрэл чимэглэлийн зүйлс илрүүлэн олж хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзсэн байна (Д.Цэвээндорж, Д.Баяр. 2006.,т.161)

        Шинжлэх ухааны хүрээлэнгээс 1956 онд, 1978 онд ШУА-ны түүхийн хүрээлэнгийн “Хархорум экспедиц” энэхүү газарт хэд хэдэн дөрвөлжин булшинд малтлага судалгаа хийжээ(Д.Цэвээндорж, Д.Баяр. 2006.,т.161).

Дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

shunkhlai.png