Нарийны амы булш, хиргисүүрүүд

Энэхүү дурсгал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун зүгт 10 гаруй км зайд Нарийны ам хэмээх газарт оршдог. Энэхүү газарт нийт 26 дурсгал байна. Үүнд: Хиргисүүр – 12 ширхэг, дөрвөлжин булш – 3 ширхэг, дугуй чулуун дараастай булш – 6 ширхэг, тахилын байгууламж – 5 хэсгийн 13 ширхэг хамаарч байна.