Гүмбийн дэнжийн буган хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун зүгт 10 гаруй км зайд Орхон голын хойд эрэг, Барчин уулын өвөр Гүмбийн дэнж хэмээх газарт оршдог. Энд 10 орчим дугуй цагирган хүрээтэй хиргисүүр, нэг буган чулуун хөшөө, 3 дугуй чулуун дараастай булш, нилээдгүй дөрвөлжин булшууд байх бөгөөд нийт 33 булш, хиргисүүр байна.