Орхон голын хаднаах зураг

    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Цагаан голын хүрхрээний зүүн талд Орхон голын хойд эрэг дагуух 20 орчим хүрмэн чулуун хаднаа ан амьтдын нийт 60 гаруй дүрслэл байх бөгөөд эдгээрт ихэвчлэн янгир дүрсэлснээс гадна чоно, буга, загварчилсан буга, шувуу зэрэг амьтад, янгир тууж яваа хүн, нум сум харваж буй хүн зэргийг мөн дүрсэлсэн байна.  Энэхүү дурсгалт газрыг анх 1971 онд археологич Н.Сэр-Оджав олж судлан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулсан бөгөөд хүрэл зэвсгийн үед холбогдоно хэмээн үзсэн.

orkhon goliin hadnaah zurag.png