Тариан талбайд орших чулуун яст мэлхий
Энэхүү дурсгал нь XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул болон гаднын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд боржин чулуугаар урлан бүтээж байрлуулсан лусын амьтан яст мэлхийнүүдийн нэг юм. Дурсгал нь Эрдэнэ Зуу хийдийн зүүн талд 200 метр орчим зайд Хархорум хотын туурийн дээр оршдог. Чулуун яст мэлхийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд 2.6 метр урт, 1.2 метр өндөр, 1 метр өргөн хэмжээтэй. Дурсгалын дүрслэл тод хамрыг тэнгэр өөд өлийсөн байдалтай бөгөөд нүд, хамар, ам, чих, дөрвөн хөл сарвуу зэргийн дүрслэл тод гаргасан. Энэхүү чулуун яст мэлхий нь бусад 3 мэлхийнүүдээс хэмжээний хувьд жижиг юм.