Талын дөрвөлжингийн эртний хотын туурь

          Талын дөрвөлжингийн эртний хотын туурь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Энэхүү туурь нь 100х80 метр хэмжээтэй дөрвөлжин шавар хэрмийн үлдэгдэл байх бөгөөд урд хэсэгтээ хаалга болов уу гэмээр ортой. Хэрмийн далан нь газрын хөрснөөс дээш нэлээд тод ялгарч харагддаг. Энэхүү дурсгалт газарт одоогоор археологийн малтлага судалгаа хийгдээгүй байна. 

taliin dorwoljin.jpg