Хужиртын амны эртний хотын туурь

          Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойш Орхон голын хойд эрэгт /200м орчим зайд/ Хөх эрэг хэмээх газарт эртний барилгын туурийн үлдэгдэл байдаг. Эртний хотын туурь нь 4 хэсэг овгороос бүрдэх бөгөөд урд талын овгор үлдэгдлийн ханын өрлөгийн хөх болон улаан тоосгонууд нэлээдгүй харагдаж байна. Энэхүү туурийн дээгүүр болон эргэн тойронд хөх тоосго, дээврийн паалантай, паалангүй тосгуур ваарны хагархай, барилгын ханын чимэглэлийн хэлтэрхийнүүд нэлээдгүй ажиглагдаж байна. Дурсгалд одоогоор судалгаа шинжилгээ хийгдээгүй байна.

hujirtiin am tuuri.png