Захын булагийн эртний хотын туурь
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн урд Захын булагийн амны хойд энгэрт 120х85 м хэмжээтэй шавар хэрэм бүхий туурийн үлдэгдэл байна. Хэрмийн төв хэсэгт барилга байсан болов уу гэмээр овгор ор үлдэц 2 ширхэг байдаг. Хойд талын болон зүүн талын далан газрын хөрснөөс үл ялиг мэдэгддэг. Урд болон баруун урд талын далан бараг ялгарч харагдахгүй байна. Хэрмийн зүүн урд 30 орчим метр зайд 5,8х5,6 м хэмжээтэй, төв хэсгээр чулуугүй доош хонхойсон хүннү маягийн нэг булш байдаг.