Майхан толгойн булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

          Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Орхон голын хойд эрэг Майхан толгойн баруун бэлээр хүрэл зэвсгийн үед холбогдох булш хиргисүүрүүд бий.

          Дурсгалт газрыг анх 1984 онд археологич Д. Наваан илрүүлсэн бөгөөд 1987 онд тус газарт 2 удаа археологийн малтлага судалгаа хийжээ. Монгол-Германы хамтарсан экспедици 2008-2010 онд Орхон голын сав дагуу археологийн хайгуул судалгаа хийж түүний үр дүнд Майхан толгойн дурсгалт газарт нийт 110 гаруй хүрэл, түрүү төмрийн үеийн түүхэнд холбогдох хоорондоо харилцан адилгүй хэлбэр хэмжээтэй булшнууд илрүүлэн дэвсгэр зураглал үйлдэж улмаар 2010-2018 оныг хүртэл археологийн малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.  Малтлага судалгаагаар тухайн үеийн амьдралын хэв шинж, соёлын төвшинг харуулсан гайхалтай нандин олдворууд илрүүлсэн байна. [Монгол-Германы хамтарсан судалгааны тайлан. 2015 он].  

Энэхүү дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

maihan.png