Хутаг уулын булш
Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хутаг уул хэмээх газарт 40 орчим булш байдаг. Археологич Н.Сэр-Оджав 1956, 1957 онд судалгаа шинжилгээ хийж Түргийн үед холбогдуулан өөрийн зохиолдоо тодорхой бичсэн байдаг(Эртний-Түрэгүүд/VI-VII/.1970. т.24-25). Монгол-Казакстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги 2009 онд Хутаг уул дахь эртний оршуулгын газарт археологийн малтлага судалгаа явуулж түүний үр дүнд тухайн дурсгалт газар дахь булшнуудыг Хүннүгийн үед холбогдох болохыг тогтоосон.