ДӨ-ОХСДГ-т холбогдох сумдын улсын баяр наадам

Хугацаа: Жил бүрийн 7 сард
Эвент болох газар: Сумын төвдүүдэд

          Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм. Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ. Үүнийг түүхэнд Цэргийн наадам гэж тэмдэглэсэн. Тэр цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ. Аймаг, сумд хоёр өдрийн турш баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий хурдан хүлэг морьдоо унасан хүүхэд, уралдааны морьдоо харан баясдаг.

     Хаана: ДӨ-ОХСДГ-т холбогдох сумдын  наадмын талбай

Сумдын нэр

Хугацаа

Холбоо барих утас

1

Өвөрхангай аймгийн Хархорин сум

7 дугаар сарын 8-9

99066693

2

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум

7 дугаар сарын 4-5

99798029

3

Өвөрхангай аймгийн Хужирт сум

7 дугаар сарын 7-8

96611058

4

Архангай аймгийн Хашаат сум

7 дугаар сарын 8-9

88024697

5

Архангай аймгийн Хотонт сум

7 дугаар сарын 8-9

88086385

 

 

 

 

 

 

 

 

 

 

buh.jpg

sur.jpg

mori.jpg