Шанхын хийдийн ”Майдар эргэх ёслол”

Хугацаа: Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3
Эвент болох газар: Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс 22 км Шанх багийн төвд

shankh maidar.jpg

Босоо майдар: Майдар бурхан Бурхан багшийн дараагаар замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх Сайн цагийн мянган бурхдын тав дахь нь юм. Түүнийг сүсэглэн амьдарваас нас уртасч, амьдралын зоо тэнийнэ хэмээн бурхны номонд бичсэн байдаг. Майдар бурхныг олон улс оронд өөр өөрөөр дүрсэлсэн байдаг бөгөөд Түвдэд царай тунгалаг, мутрын алга дээш тэнийсэн зэргээр дүрсэлсэн бол монголчууд түүнийг хагас суугаа болон босоо байдалтайгаар дүрсэлсэн байна. Утас: 99012231, 99239776