“СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР”-ын дарга Ц.Нацагдолгор орхоны хөндийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа

          Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР”-ын дарга Ц.Нацагдолгор, мэргэжилтэн Ч.Нацагням нар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санал солилцон, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Тус хамгаалалтын захиргааны дарга Л.Отгонбаяр болон албан хаагчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, тулгамдаж буй зарим асуудлыг танилцуулан үе шаттайгаар шийдвэрлэж өгөхийг уламжиллаа.

natsagdolgor-2.png