Орон нутгийн төр захиргаа, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа 2019

        Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын хамгаалалтын захиргаанд холбогдох таван сумдын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран сумдын “түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд”-ын мониторинг тандан болон археологийн хайгуул судалгаа 2019 оны 05-10 дугаар сарын хооронд үе шаттай явуулж,  Монгол улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн маягтын дагуу бүртгэн баримтжуулалтыг сайжруулахад арга зүйн  зөвлөгөө өгч хамтран ажиллаа.

Artboard 1.pngЗураг 1. Бат-Өлзий сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулалт, хайгуул судалгааны ажлын явц.w4.PNGЗураг 2. Хужирт сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулалт,хайгуул судалгааны ажлын явц. IMG_0798.JPGЗураг 3. Хужирт сумын нутгаас шинээр илрүүлсэн хаднаах зурагнаас хуулбар авч буй байдал.    w2.PNGЗураг 4. Хаднаах бичгийн дурсгалаас хэв, хуулбар авч буй байдал (Хужирт сум Майхан толгой).            w3.PNGЗураг 5. Хашаат сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулалт,хайгуул судалгааны ажлын явц.w5.PNGЗураг 6. Хотонт сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулалт, хайгуул судалгааны ажлын явц.

Хамтарсан хээрийн судалгааны үр дүнд нийт 1820 гэрэл зураг, 250 минутын дүрс бичлэг болон шинээр 22 дурсгалт газрын 270 гаруй булш, хиргисүүр, 7 дурсгалт газрын 140 орчим хаднаах зураг, бичгийн дүрслэл илрүүлэн бүртгэж тэдгээрээс 80 орчим хэв дардас, хуулбар авав.                          Шинээр илрүүлсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг аймаг тус бүрийн бүртгэл мэдээллийн санд Монгол улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн дагуу бүртгүүлэв.  

w6.PNGЗураг 7.Бат-Өлзий сумын нутгаас шинээр илрүүлсэн булш, хиргисүүрийн дурсгалын бүртгэн баримтжуулалт.   w7.PNGЗураг 8. Хотонт сумын нутгаас шинээр илрүүлсэн Буган чулуун хөшөө (Навт). w8.PNGЗураг 9. Хашаат сумын нутгаас шинээр илрүүлсэн булш, хиргисүүрийнцогцолбор дурсгал(Хайрханы өвөр).