Өдөрлөг зохион байгууллаа

“Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци” батлагдсан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүний үнэ цэн, ач холбогдол болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг ДӨ-ОХСДГ-т холбогдох сумдын албан хаагчид, иргэд олон нийтэд таниулах зорилгоор өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт суманд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр:

  • Конвенцийг үнэ, цэн, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг танилцуулсан мэдээлэл, сургалт болон хамтын ажиллагааны цар хүрээний талаар уулзалт-зөвлөгөөн 
  • Албан хаагчдын дунд нөхөрсөг тоглолт,танин мэдэхүйн “АХА” тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулав.