“Соёлын өвийг хамгаалахад бидний оролцоо” сэдэвт мэргэжил-арга зүйн сургалт зохион байгууллаа

Соёлын үндэсний төвтэй хамтран “Соёлын өвийг хамгаалахад бидний оролцоо” сэдэвт мэргэжил-арга зүйн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-ний хооронд Хархорин суманд зохион байгуулав. Сургалтанд Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын өв хариуцсан мэргэжилтэн, Хөшөө цайдам, Хархорум, Эрдэнэ Зуу музейн менежер, бүртгэл мэдээллийн санч, ТХГН-ийн ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн нар хамрагдав. Уг сургалтанд 2 аймгийн 5 сумын 13 байгууллагын 36 ажилтан албан хаагч оролцов.