Хүүхдийн АСК тэмцээн

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин сумын соёлын төвтэй хамтран ДӨ-ОХСДГ-т холбогдох 5 сумын Дэлхийн өвийн сургагч-багш, ЕБС-ийн 8-р ангийнхан буюу “Бяцхан өв хамгаалагч”(БӨХ) клубын сурагчдын дунд “Байгаль, соёлын өвөө хамгаалахад хүүхдийн оролцоо” сэдэвт  “АСК” тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулж  байна. Тэмцээн нь сурагчдад ДӨ-ОХСДГ-ын үнэ цэнэ, ач холбогдлын талаар таниулах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, дэлхийн өв бол өөрийн өмч гэдгийг ухамсарлан ойлгож түүнийг хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд оршино.

Тэмцээнд ур ухаан, авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцож тэргүүн байр эзэлсэн ангийг шилжин явах цом, мөнгөн шагналаар урамшуулдаг.

3.jpg