Ар бөөрөгийн эртний булш

       Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Ар бөөрөгийн зүүн хөндий Таван булгийн дэнжид өвөрмөц хэлбэрийн дагуул байгууламж бүхий 1 том хиргисүүр, зүүн урд хөндийд Түрэгийн үеийн тахилын онгон, хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө зэрэг дурсгалууд оршдог.

arBoorog.jpg

Хүн чулуун хөшөө

    Дурсгалыг шаравтар өнгийн боржингоор толгой, цээжин биеийн тойм гарган дүрсэлж, нүүр ам огт хийгээгүй, мөлгөр гадаргуутай. Түүний өндөр газрын хөрснөөс дээш 0.60 орчим метр, мөрний өргөн 0.29 метр, зузаан нь 0.20–0.22 метр бөгөөд жижиг дөрвөлжин хашлага хавтанг налуулсан байдалтай байна. 

arBoorogHCH.jpg

Буган чулуун хөшөө

   Цагаан саарал өнгийн боржин чулуун дээр дөрвөн талдаа бугыг загварчилсан байдлаар хонхойлгон дүрсэлжээ. Буган чулуун хөшөөний өндөр 1м 75 см, өргөн 37 см, зузаан 31 см хэмжээтэй Хөшөөний дөрвөн талд нийт 4 буга, хойд, урд талын дээд хэсэгт нарыг дүрсэлсэн бөгөөд дүрслэл нилээд бүдгэрсэн байна.

arBoorogBuga.jpg