Шиpээт уулын буган чулуун хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

Өвөрхангай аймгийн Бат Өлзий сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км зайд Ар агуйтын амны Зуух хэмээх газарт хүрэл зэвсгийн үед холбогдох 4 буган чулуун хөшөө бии. 1-р буган чулуун хөшөө нь бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн дүрслэл нь тодорхой ялгарч харагдахгүй байна. 2-р буган чулуун хөшөө нь бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний нүүрэн талд бугыг дүрсэлсэн бөгөөд бүслүүр нь тод харагдаж байна. 3-р буган чулуун хөшөө нь цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийсэн баруун талруугаа хазайсан бөгөөд дүрслэл нь дээш цойлж буй 4 буга, доогуураа давхар голдоо хэрээсэн хээтэй бүс дүрсэлсэн байна. 4-р буган чулуун хөшөө нь дөрвөлжин булшны зүүн талд буган чулуун хөшөөг хашлага чулуугаар ашиглажээ. Хөшөөг бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд буган чулуун хөшөөнд 4 буга, доод хэсэгт бүслүүрийг тод дүрслэсэн байна.