Тариан талбайд орших чулуун яст мэлхий

        Эрдэнэ Зуу хийдийн зүүн талд 200 метр орчим зайд Хархорум хотын туурьд буй.  Дурсгал нь 2.6 метр урт, 1.2  метр өндөр, 1 метр өргөн хэмжээтэй. Дурсгалын дүрслэл тод хамрыг тэнгэр өөд өлийсөн байдалтай бөгөөд нүд, хамар, ам, чих, дөрвөн хөл сарвуу зэргийн дүрслэл тод гаргасан.  Энэхүү чулуун яст мэлхий нь бусад 3 мэлхийнүүдээс хэмжээний хувьд жижиг ерөнхий биеийн тиг нь дөрвөлжин маягийн хэлбэртэй бөгөөд хуягны дээд хэсгээр нарийн зураасан хээг 3 зэрэгцээ дүрсэлсэн байна.

       XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул болон гадны халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд боржин чулуугаар яст мэлхий урлан бүтээж байрлуулсан гэсэн домогтой билээ.   

tarian talbain melhii.png