Бага элстэйн чулуун яст мэлхий дурсгал

          Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун тийш 25 км орчим зайд Бага–Элстэй хэмээх газарт дутуу засаад орхисон чулуун яст мэлхий байдаг. Дурсгал нь 2,5 метр урт, 1,5 метр өргөн, 1,35 метр өндөр хэмжээтэй. Чулуун яст мэлхийг анх дутуу зассан байсныг хожим нүд, ам, хөл, хуяг зэргийг нэмж сийлсэн байна. Уг дурсгалын ойролцоох газраас янз бүрийн хэлбэрээр хагарч, хугарсан чулууны хэлтэрхий нэлээд олддог нь XIII зууны үеийн Хархорум хотын чулууны урлангийн газар байсан боловуу гэж эрдэмтэд үздэг. 

baga elstei.png