Баянголын амны эртний хотын туурь

     Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс хойд зүгт 13 км зайд Баянголын аманд эртний хотын 2 туурь бий. Урд талын туурь нь 110х80 метр хэмжээтэй, хойд талынх нь 140х125 метр хэмжээтэй. Эдгээр хоёр туурийн дунд хуучин барилга байсан боловуу гэмээр овгор шороон оромтой. Судлаачид Монголын эзэнт гүрний үеийн их хаадын өвлийн ордны үлдэгдэл туурь болов уу хэмээн таамагладаг.

baynggol.jpg