Хар Балгас хотын туурь

      Төв Азийн нүүдэлчин ард түмний дунд VIII–IX зууны үед ээлжит төр, улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэл Орду балык гэдэг их хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг.

harbalgas.jpg

      Оросын эрдэмтэн Д.А.Клеменц, В.В.Радлов нар XIX зууны сүүлийн хагаст судалж эрдэм шинжилгээний тодорхойлолт хийж нийтэлсэн бөгөөд 1933–1934 оны үед Д.Букинеч, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага, 1976–1979 онд Д.Цэвээндорж, Ю.С.Судоков нар, 2007 оноос Монгол–Германы хамтарсан “ОРХОН” шинжилгээний анги ажиллаж байна. 

har balgas.png

Эртний судлалын бичиг судрын мэдээгээр үзвэл, Харбалгас Уйгарын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хэрмийн цайз нь 12 метр хааны ордны төв дэх том цайз (хараат) 14 метр өндөр, цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан бөгөөд хэрмийн дотор малтлага хийхэд чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан Улсын (618–907) үед холбогдох зүйл байжээ. Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан бөгөөд Цайзат хэрмэнд Уйгарын хааны орд харш байсан нь дээрх малтлагын олдвороор гэрчлэгджээ. Мөн хааны ордонд холбогдох бурхан шүтээн гэмээр хэрэмтэй сүм, дуган байсны ор мөр бий, мөн Уйгар, Хятад, Орхон–Енисейн бичээстэй гэрэлт хөшөөнүүд байсан бөгөөд эдгээр нь Уйгарын хаадад зориулагдсан байжээ. Харбалгасын баруун хойд, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байсан, 1949 онд энд малтлага хийхэд гар урчуудын төмөрлөгөөр юм дархалж байсны баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлмагийн үлдэц олдсон ба 840 онд холбогдох хятад зоос гарчээ. Мөн Киргиз ваарны хагархай олноор олдсон нь тэнд олон хүн сууж, гар үйлдвэр эрхэлж байсны гэрч юм. 840-өөд онд Енисейн Киргыз нар Уйгар улсыг мөхөөжээ.