Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

     Морин толгойтой хөгжмийн зэмсгийн нэгэн төрлийг морин хуур гэнэ. Чавхдас ба нумын аль алиныг нь морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог юм. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа илэрхийлэх чадвар сайтай, хийц ба хөг, эгшгийн төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг билээ. Монголчууд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Морин хуур хөгжим нь 2008 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.morin khuur.jpg

Шанаган хуур хөгжмийн зэмсэг

     Монголчуудын хүндэтгэн дээдэлж гэрийнхээ хойморт залж ирсэн эрхэм хөгжим бол морин хуур юм. Морин хуур хөгжмийн өвөг бол шанаган хуур хөгжим бөгөөд шанаган хуур нь эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрс болон том дугуй цараар нь нэрлэж ирсэн түүхтэй. Энэхүү арслан толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсэг нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн Хөндлөн-Эрдэнэ Готовдорж гуайд хадгалагдаж байна. Уг хөгжмийн зэмсэг нь дөрвөн үе дамжсан 200 гаруй жилийн настай юм байна. Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн 9 шанаган хуур хөгжмийн зэмсэг байдгаас тус суманд одоогоор хоёр хуур хадгалагдаж байна.

IMG_0222.JPG

Шанаган толгойтой хуур хөгжмийн зэмсэг