АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТҮҮДИЙН ЦАГАЛБАР

Овоо тахилга нь анх бөө шүтлэгийн нэг ёс байсан ба хожим бурхны шашны нэгэн ёслол болсон зан үйл, ёс заншил юм. Овоо тахилга нь нийтлэг шинжтэй, жил бүхэн тогтсон өдөр цагтаа тахидаг. Лус нь усны эзэн. Ус нь бүх юмны эхлэл гэж үздэг. Лусын овоог лусын гэр орон гэж үзэх учир идээ унд, шүүс цагаанаар тахиж лусын эзнийг баярлуулдаг аж. Өндөр уул давааны овоог савдгийн овоо гэх бөгөөд Монголчууд сар шинийн өдөр нар ургахаас өмнө уулын овоонд идээний дээж өргөн ирж байгаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж эд, мал идэх уухаар элбэг дэлбэг, элэг бүтэн цог хийморьтой байхын ерөөл бэлгэдлийг шившин хүн, байгаль хоёрын холбоо нандин шүтэлцээ болсон овоондоо даатгадаг сайхан уламжлалтай. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг. "Овооны эх нь тандаа, олзны их нь наддаа" гэж хэлээд чулуу нэмж, нар зөв гурван удаа тойрдог ёстой.

ёстой.

Хайрханы нэр

Хугацаа

Хаана

Холбоо барих

1

Хангай хайрхны тахилга

Хаврын эхэн болон зуны сард

Хархорин сумын төвөөс 7 км

95097711

96638563

2

Өндөр сант уулын тахилга

6 сарын 10-25

Хотонт сумын төвөөс баруун тийш 53 км

88086385
88901054

3

Голын овоот хайрханы тахилга

 

Хархорин сумын төвөөс 22 км

99012231, 99239776

Хангай хайрханы тахилга